Дэлгэрэнгүй

Компанийн хэрэгжүүлсэн төслүүдээс: Тэрэлж дэх “Red Rock Resort” цогцолбор төвийн барилга угсралтын Ерөнхий гүйцэтгэгчээр амжилттай ажилласан.

Манай компани нь  Барилга угсралтын хэлтэс, Зураг төслийн хэлтэс, Захиргаа санхүүгийн хэлтэс зэрэг удирдлагын бүтэц, нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулан барилга угсралтын ажил гүйцэтгэхийн зэрэгцээ мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, барилга угсралтын ажлын хяналт хийх, орчин үеийн интерьерийн шийдлээр сэргээн засварлах, бусад компаниудтай хамтран ажиллах, зарим ажилд туслан гүйцэтгэгчээр оролцох, барилгын менежментийг хэрэгжүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулсаар байна. Компанийн удирдлагын зүгээс гадаад, дотоодын томоохон компаниудтай олон хэлбэрээр хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлэх, сургалт явуулах, зураг төсөл зохиох, хяналт хийх, ажиллагсадаа мэргэшүүлэх зэргээр ажилласнаар ажилтнуудын ур чадвар дээшилж байгаа нь бидний  бас нэгэн  давуу тал юм.